Бээжингийн Хими Технологын Их сургуулийн дэргэд дэхь Хятад хэлний мэргэжил дээшлүүлэх сургуульд оюутан элсүүлэх журам
Тус сургууль нь 1990 онд байгуулагдан, Хятад хэлний мэргэжлээр гадаад оюутан элсүүлж эхэлсэн. Хятад хэлний урт, богино ,түргэвчилсэн хугацааны болон мэрэгжил дээшлүүлэх сургалт, болон өвөл зуны сургалтыг явуулдаг. Мөн Хятад хэлний түвшингөөр нь тохирох анги нээн хичээллүүлж,гадаад оюутаны суралцах шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна.Манай хятад хэлний мэргэжлийн шилдэг багш нарын боловсруулан хийсэн сургалтын хөтөлбөр нь олон арван хятад хэлний мэргэжлийн боловсон хүчинийг бэлтгэн гаргасан.Манай сургуулийн сургалтын заах арга техник тоног төхөөрөмж сурах бичиг гарын авлага болон гадаад оюутны сурч амьдрах орчин тойрон тав тухтай нөхцөл байдлыг бүрэн бүрдүүлсэн .Одоогоор манай сургууль дэлхийн 70 гаруй улс орнуудын 3000 гаруй гадаадын оюутануудыг бэлтгэн гаргасан.
Сургалтын Төлөвлөгө ба Дадлага
(Нэг) Урт хугацааны сургалт:
Хагас жилээс дээш суралцах оюутан элсүүлэх
- Хичээлийн цагийн хуваарь: долоо хоног бүрийн даваагаас баасан гаригийн үдийн өмнө хичээлтэй, долоо хоног бүр хорин цагаас хорин дөрвөн цагийн хичээл
- Сургалт: оюутан тус бүрийн мэдлэгийн түвшингөөр нь хангагдах шаардлагыг үндэслэн хичээллэх хөтөлбөрийг сонгоно.
- Суралцах анги:
-урт хугацаагаар
/Урт хугацааны ангид суралцах өргөдөл өгсөн оюутан сургуульд орсоны дараа Хятад хэлний түвшиний тогтоох HSK дүнгүүдийг нь харгалзан ангийг нь тогтооно, анги бүрийн оюутаны тоо 20-оос дээшгүй./
- анхан шатны анги,
- дунд шатны анги
- гүнзгий шатны анги гэж төлөвлөнө.
- Сургалтын агуулга ба хичээлийн төрөл:
Урт хугацаанд хэрэглээний Хятад хэлийг үндэслэн, анги бүрийн хэлний түвшингийн байдлыг харгалзан ерөнхий хичээл, ярианы хичээл, сонсголын хичээл, уншлагын хичээл, зохион бичлэгийн хичээл, Хятадаар унших сонсох ярих ба соёлын хичээлийг багтаасан. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд зохицуулан, тусгайлан HSK шалгалтанд бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа.
- Дадлага: хичээлийн жил бүрийн үйл ажиллагаанд 2 удаагийн хот орчмын зугаалга, Хятадын оюутануудтай харилцах үйл ажиллагаа, тухайлбал Хятад хэлний булан, хөл бөмбөгийн тэмцээн, биеийн тамирийн цуглаан гм. Бээжин хотын гадаадын найз нөхөрт зориулсан соёлын туршлагад оролцох; үүнээс гадна бид хичээлээс гадгуур цагыг ашиглан уран бичлэг, уран зураг, дуу хөгжим, кино зэрэг лекц тогтсон арга хэмжээг тодорхой хугацаатай зохион байгуулна..
(Хоёр) Богино хугацааны сургалт:
2 долоо хоногоос 8 долоо хоногт суралцах оюутан элсүүлэх(группээр хичээллэхэд зориулсан)
Богино хугацааны сургалт жил бүрийн хавар намрын улиралд, тус тус хаврын улиралын 3-р сарын эхээр намрын улираын 9-р сарын эхээр эхлэнэ.
Өргөдлийн материал бүрдүүлэх
- 《Бээжингийн Хими Технилогын их сургуулийн дэргэдэх Хятад хэлний гадаадын оюутаны өргөдлийн маягт》ыг бөглөнө. Өргөдлийн маягтыг дараах холбоосоос татаж авна уу: http://202.4.130.250/english/admissions.htm
- Хүчинтэй паспортын хуулбар
- факсаар буюу өөрийн биеэр ирж гадаад харилцааны хэлтэст хүргүүлэх.Хятадад байгаа бусад сургуулиас шилжин ирж суралцах гадаадын оюутан тухайн сургуулиас《Шилжин суралцах гэрчилгээ》гаргуулан авч хамт нь хүргүүлэх шаардлагатай.
- Сургуульд бүртгүүлэх төлбөр ба сургалтын төлбөр хийх (бэлэн мөнгө буюу интернэт банкаар төлбөрөө бидэнд шилжүүлэх боломжтой, Банкын дансыг сүүлд үз)
Сургуульд орох ба бүртгүүлэх
Гадаадын оюутан сургуульд элсэн орсоны дараа《Сургуульд элсэх мэдэгдэл》ба《Гадаадын оюутан Хятадад суралцах визийн өргөдлийн маягт 》(JW202 маягт), гадаадын оюутан дээрхи бичиг баримт болон хувийн паспорт, биеийн байцаалтын гэрчилгээ бүрдүүлж Хятадын гадаадад суугаа ЭСЯ-нд суралцах виз(X виз)буюу богино хугацаагаар суралцах виз(F виз) хүссэн өргөдөл гаргах. Заасан хугацаанд Хятадад ирж тус суруулийн гадаад харилцааны хэлтэст бүртгүүлэх шаардлагатай. X виз эзэмшигч оюутан хилээр орж ирсэн өдрөөс 30 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл авах ёстой.
Сонгон шалгаруулалт:
Хичээлийн жил бүрийн эцэст оюутануудад олгох шагнал урамшуулалтай: тухайлбал, шилдэг оюутаны шагнал, таслалтгүй хичээлсэн шагнал, Бээжин хотын засгын газрын шагнал, идэвхтэний шагнал, HSK шагнал болон төрөл бүрийн Хятад хэлний тэмцээний шагнал гм. Шилдэг оюутанд сургуулиас《сайшаалын үнэмлэх》ба шагнал олгоно, шилдэг оюутаны шагнал гардсан оюутаны хичээлийн жилийн сургалтын төлбөр ¥825 юаныг хөнгөлөх боломжтой юм.
Сургалтын төлбөр болон бусад төлбөр(юаниар тооцоо хийх)
- Сургуульд бүртгүүлэх төлбөр: ¥500 юань(Сургуульд орох хүсэлт гаргах үед зөвхөн нэг удаа тооцоо хийх)
- Сургалтын төлбөр:¥8250 юань/хичээлийн жил
-
Хичээлийн хоёрдугаар хагас жилээс сургалтын төлбөр нь¥7840 юань/хичээлийн жил, шилдэг оюутан 7000 юань
(Богино хугацааны хэлний оюутаны сургалтын төлбөрийг бодит цаг, хүний тоо болон сургалт, үйл ажиллагааны агуулгыг үндэслэн тогтооно.)
- Байрны төлбөр: 42 юань буюу 50 юань/ор/хоног
|
Хүний тоо |
Байрны төлбөр |
Өрөөний тавилга, хэрэгсэл |
стандарт өрөө |
2 хүн |
¥42юань/50юань |
телевиз телефон сэрүүцүүлэгч ариун цэврийн өрөө болон шүршүүр
нийтийн хэрэглээний угаалгын машиннийтийн хэрэглээнийгал тогоо |
Жич: хоолны зардлаа өөрөө даана, сургуулийн нийтийн хоолны газар хооллох тохиолдолд сарт 500-800 юань зарцуулна.
Сургуулийн харилцах данс: 01090504300120105029689
Нэр:Бээжингийн Хими Технилогын Их сургууль
Данс нээсэн банк: Бээжин банк Ин Хуа салбар
Сургуулийн хаяг: Бээжин хотын хойт гуравдугаар тойрог замын зүүн талын 15-р тоот Бээжингийн Хими Технилогын Их сургууль
Банкын код: BJCNCNBJ
Сургуулийн хаяг: Бээжин хотын Чао Ян дүүргийн хойт гуравдугаар тойрог замын зүүн талын 15-р тоот Бээжингийн Хими Технилогын Их сургуулын олон улсын харилцаа, хамтын ажиллагааын хэлтэс
Шуудангийн хайрцаг: 100029
Харилцах хүн: Жао багш Ли багш
Утас: 0086-10-64434754 буюу 0086-10-64451480
Факс: 0086-10-64423610
Емэйл: faoffice@mail.buct.edu.cn
Веб сайт: http://www.buct.edu.cn
|